<aside> 💌
Амар мэнд үү? Намайг Ану гэдэг!
Би эмзэг бүхнийг сонирхдог учраас сэтгэлийг судалдаг хүн юм. Бидний амьдралд тохиох хамгийн эмзэг мөч бүхэн эргээд цоо шинээр эхлэх боломжийг бидэнд олгодог гэдэгт би итгэдэг. Тиймээс таны ч, миний ч эмзэглэл бол сул тал биш, харин бидний дотоодод орших ондоошлыг таньж мэдэхэд тусалдаг хүч юм.
Энэ цахим орон зайгаар дамжуулан таны сэтгэлийн гүнд нуугдаж буй эмзэг боловч гэрэлт хүчийг илрүүлж, өөрийн үнэт зүйлдээ тулгуурлан амьдрах аялалд тань хамтдаа алхахыг хүсэж байна.
Хүндэтгэсэн,
М. Ану
</aside>

Миний бие тулгамдаж буй асуудлыг хүлээн зөвшөөрч, хүлээн авахад чиглэсэн сэтгэл зүйч бөгөөд АСТ заслаар ОХУ-н НАДПО академид мэргэжил дээшлүүлсэн болно . ACT буюу Acceptance and Commitment Therapy нь хүлээн авах ба хариуцлагын засал гэж нэрлэгддэг тул аливаа эмзэг бүхнээ хүлээн авч цааш алхахад тусалдаг сэтгэл заслын нэг төрөл юм.
ACT засалч ямар боломжийг нээж өгөх вэ?
Tender Growth буюу эмзэгхэн булан маань таны дотоод аяллын орон зай юм. Энд бид эмзэглэлээ нууж, дарах бус түүнээс цоо шинэ эхлэлийг бүтээх зорилготой билээ.